Энэ явдал надад яг 2 сарын өмнө тохиолдсон юм.Хамгийн том алдаа бас хамгийн том сургамжыг надад дагуулж ирсэн миний бараан түүх.
... Надад найзуудтайгаа утаагаар нь тоглож,амандаа янжуур зууж,өөрийгөө зугаацуулан ухаанаа алдатлаа ууж,наргих сайхан байсан.Хүссэн бүхнээ хийж хөгжилдөх нь ганц л амьдрах амьдралдаа өөрийгөө баясгах арга мэт санагдаж,хүн төрөхөө алдаж байгаагаа ч ухааралгүй өдөр хоногийг өнгөрөөж байлаа.Хуурамч хайраар хэн нэгэнээр хайрлуулж,хайртай болж тоглож нэг нэгнийгээ зугаацуулах ч бас сайхан байсан.Гэвч энэ амьдралын гашуун тоглоомонд шунах тусам ,утга учиргүй цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдэхэд өмнө нь байсан би гэх хүн үгүй болсон байлаа.Би хэн болсон бэ гэж үү? Би би би...Лонхон дотор орсон хоригдол,утаанд мансуурсан хар тамхичин бас хүүхэд тээж яваа дохтой эмэгтэй болж хувирсанаа ,тэр эмчийн өрөөний цонхны тусгалаас олж харсан юм.Хайртай гэсэн залуу минь өөрийнхөө бяцхан үрийг,өвчтэйгөө хамт үүрд үлдээгээд өөрөө энэ хорвоог аль хэдийн орхижээ.
Дэргэд минь зогсох тэр л түүхийн эздүүд лонхны ёроолоос хөлнөөс минь чангааж,би сүүлийн хүчээ шавхан өөрийгөө өөр дээрээ авчирсан ч дэндүү оройтсон бололтой.
...Хаа сайгүй хүмүүс холхиж,хүүхэд уйлж,эм тарианы эхүүн үнэр хамар цоргиж дотор муухайруулна.Хажуухан талын дэлгэцэнд ,хүн дүрийг олж ч амжаагүй бурханы бүтээл ТҮГ ТҮГ зохилох зүрхнийхээ чимээгээр "ээжээ намайг авраач" гэж гуйх шиг.Аль хэдийн юу болоод байгааг ойлгосон ч юм шиг.Арга ч үгүй биздээ биенээс минь биеэ ургуулж байгаа болохоор бодлыг минь уншж байгаа юм шиг л мэдэж байгаа.Зүгээр л сүүлчийн найдвар үлдсэн эсэхийг мэдэхийг хүссэн хэрэг.
Эмнэлэгийн ханыг даган,модон сандлан дээр дугаарлан суусан бүсгүйчүүл.Тэдний нүднээс цаанаа л нэг аз жаргал мэдрэгдэх шиг.Харин би өөрийнхөө нүгэлийг,мөнгө төлснийхөө төлөө хуваалцах, тэр нэгэнд хэвлийдээ тонгочих үрийнхээ заяаг даатгаж,хамгийн харгисаар тасчин хөнөөх даалгавар өгнө.
...Уучлалт гуйх эрхээ эх болох эрхтэйгээ энэ өдөр алдсан юм.Ээж шигээ үхлээ хүлээж өрөвдөлтэйгөөр бурханаас өдөр хоногийг бүү гуйгаасайл гэсэндээ энэ сонголтыг эх хүн болсон энэ мөчид хийсэн юм шүү үр минь...
Хорвоод мэндэлж чадаагүй
Хонгорхон үр минь өршөө
Хоног тоолон хүлээсэн үү
Хайрыг минь мэдрэх гэж хэвлийн дотроо
Арван сар тээж чадаагүйд минь гомдож байна уу балчихан минь
Ахиж хэзээч ирэхгүй гэж гомдож байна уу эхдээ
Амьдрал гэдэг даваанд дунд алдаа минь чи байгаагүй ээ
Ахиад хурдан ирээрэй гэж үр чамаасаа гуйхгүй ээ
Мэндэлж ч чадаагүй залрах бурханы оронд чинь
Мөдхөн эх нь очоод бүүвэйлж өгнөө үрээ
Мэгшиж уйлалгүй ижийгээ тэнд хүлээгээрэй
Магад удаан хүлээлгэхгүйээ чамдаа санаа минь зовоод
Одод гялалзах тэнгэрээс санах бүрийдээ хараарай
Орой болгон ээж нь залбирах болноо тэнгэрт
Оч харвах үеийн тэр нэгэн үесд
Очих болноо үр дээрээ үүрд хамт байхаар
Санах бүрдээ ээждээ сар болж үзэгдээрэй
Саатан залбирах болноо тэргэл үдшийн дор
Сар арилах шөнө тэнгэрлүү шувуу болж нисээд
Сэтгэлдээ хадгалсан сүүгээ үрдээ амлуулах болноо
Ховорхон тохиох хүний энэхэн орчлонд
Хонгорхон үрээ үлдээж чадаагүйд өршөө
Хоног хоногоор хэжигдэх нас минь дуусах мөчид
Хонгорхон үр дээрээ очиж бүүвэйлж өгнөө ээж нь................................
СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүлч 2б анги М.Пүрвээ
No comments:
Post a Comment