Puujee
Сэтгүүлч
Wednesday, June 14, 2017
Үр хөндөлт /Сурвалжилсан тэмдэглэл/
Үр хөндөлт
сурвалжилсан тэмдэглэл
Энэ хорвоо дээрх хамгийн жаргалтай мөч
бол дөнгөж төрсөн үрээ энгэртээ тэврэх тэр л мөч юм. Гэвч тэр л гайхамшигт мөчийг мэдрэлгүй энэ л
насыг өнгөрөөнө гэдэг харамсалтай гэж хэлэхэд хэтэрхий багадна. Энэ бол эмэгтэй
хүн бүрийн өмнө хэзээ нэгэн цагт тулгардаг хамгийн хүнд, хамгийн харамсалтай
сонголт болох үр хөндөлтийн тухай юм
Үр хөндөлийн хор уршигийг бид мэддэг
боловч үүнээс өөр илүү сайн сонголт хийж чадахгүй байгаа нь харамсалтай.Өнгөрсөн жилийн Эрүүл мэндийн газрын 16-38
насны эмэгтэйчүүдэд явуулсан статистик мэдээнээс үзэхэд 13600 гаруй эмэгтэй үр хөндүүлсэн нь үр хөндөлийн талаар мэдлэг, мэдээлэл хомс байгаагийнх юм.Гэхдээ энэ нь
зөвхөн улсын эмнэлгийн статистик мэдээ. Хувийн хэвшлийн эмнэлгийн тооцоог
гаргавал үүнээс их тоо биднийг эмзэглүүлэх биз. Албан бус тооцоогоор жилд 35 мянга, түүнээс их үр хөндөлт хийдэг гэсэн
хар мэдээ байна. Манай улс 1988 оны луу жил 2 сая хүн амтай болж байсан түүхтэй.Гэтэл 23 жилийн дараа л
бид 3 сая дах иргэнээ хүлээж авсан.Үр хөндөлт гэх зүйл байгаагүй бол бид 4,5
дахь сая иргэнээ аль хэдийн хүлээгээд авчихсан байх байжээ.Хүсээгүй үр хөндөлт нь ихэнхидээ 16-20 насны
охидын хооронд түгээмэл байгаа асуудал юм. Охид үүнийг хийлгэхээсээ өмнө биш,
хийлгэснийхээ дараа л сая үнэн мөн чанарыг нь ухаарах нь бий. Ийм нэгэн зүйл
миний нэгэн дотны хүнд тохиолдсон учраас энэ тухай бодит сурвалжлага хийн
тэмдэглэл бичих боломж надад олдсон юм. Хэдий ингэх нь ёс зүйд нийцэхгүй мэт
надад санагдсан ч, бичих хүсэлдээ хөтлөгдсөнийг минь өршөөх биз ээ. Миний дүү одоо 19 настай, 10 долоо хоногтой жирэмсэн. Түүнийг ийм сонголт хийнэ гэж хэний
ч санаанд ороогүй байтал тэрээр энэ л замыг сонгосон. Учир нь энэ дэлхий дээр
хэнээс, юунаас ч илүү хайртай найз залуу нь Турк явснаасаа хойш сураг тасран холбоо барисангүй.
Ингээд бид хоёр тэр нэгэн эмэгтэйчүүдийн гэх тодотголтой хувийн эмнэлгийг
зорилоо.
Гаднаас нь харвал 9 давхар байшингийн 1 давхарт Эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хаяг
хийсэн харагдана. Дотогшоо нь
орвол тус эмнэлэг нь үндсэн хоёр өрөөтэй. Нэг нь дөнгөж гаднаас нь ороод
үзлэгийн өрөө хүртэлх 8 метр зайнд
үргэлжлүүлэн тавьсан урт нарийн сандал. Үүндээ эмнэлгийнхэн хүлээлгийн өрөө гэж
гоёдмоор нэр өгчээ. Харин нөгөө, хоёр дахь өрөө нь үзлэгийн өрөө буюу нөгөөх
ажлыг хийдэг газар. Ийм л хоёр өрөөнөөс тус эмнэлэг бүтдэг. Ер нь л үүнийг
эмнэлэг гэд хэлчихээр тодорхойлолт харагдсангүй. Харин нэг тийм хүйтэн, зэврүүн
хонгилын өрөө гэмээр. Энд ирдэг хүмүүс нь ч түүнийг нь мэддэг. Энэ газар нь ч
“гол үүргээ ухамсарласан” хэнээс ч айж эмээдэггүй бололтой. “Хүлээлгийн
өрөө”-нд очероо хүлээн суух охид бүгд нэг л зорилгоор энд ирцгээсэн. Миний дүү ч мөн адил.Тэднээс энэ сонголтыг
яагаад хийх гэснийг нь асууя гэсэн боловч асуух шаардлаггүй байлаа.Учир нь
тэдний нүдэнээс хангалттай хариултууд харагдаж байлаа.Битүүхэндээ би тэднээс айж байсан юм... Би чинь бяцхан охинтой хүн шүү дээ.Дүүгийнхээ
сонголтыг зөвшөөрсөндөө өөрийгөө зүхэж суулаа. Тэр үед дүүг минь дуудаж тэр аймшигтай өрөөлүү дагуулаад
орчихлоо.Яг үнэндээ мөнгө төлснийх нь төлөө бяцхаан амьтнийг хэсэг хэсгээр
тасчин зулгааж тэр аймшигт аллагийг хийж байгаа хүн ч гашуудсан шинж алга.Би
тэр аймшигт газраас бушуухан холдож дүүгээ аваад зугтмаар санагдсан ч аль
хэдийн оройтжээ.
Дүү бид хоёр нэмэлт төлбөр төлснийхөө
төлөө дүүгээ тайвшруулхаар хамт тэр аймшигтай өрөөнд орлоо. Дотуур үзлэг хийгээд, “Одоо ч бараг оройтоод л
байна даа. За яахав” гээд итгэлтэй байгаа эсэхийг нь асуугаад бушуухан ажилдаа
орохоор яарлаа. “Чи бие зассан уу?”- гээд эмч бүх зүйлийн талаар чимээгүйхэн
сувилагчтайгаа ярилцав. Ингээд нэг л мэдэхэд эмэгтэйчүүдийн орон дээр гарсан
байлаа. Сувилагч: “ Хөхөө сайн имрээрэй гээд” - таг дуугүй болов. Удалгүй эмч
тариа тарьж, за одоо мэдээ алдуулсан айлтгүй, биеэ сул тавиарай хэмээн заавар
өгөв. Хэсэг хугацааны дараа нэг хурц үзүүртэй зүйлээр доороос базаж байгаа мэт
татаж, маш их өвдөж байгааг нь хархад л одоо ч хамаагүй аваад зугтчихмаар санагдаж
байлаа. Яах гэж би??? Хэмээн шүд зууж дотроо тэссээр
л. “Одоо савны амсрыг чинь тэлж байна, хөдөлж болохгүй шүү”.
Удалгүй бас нэг хүрц үзүүртэй зүйлээр гэнэт сав рүү нь хатгаж, маш их
өвдөөд явчихав. “Яасан хэцүү хорвоо вэ?? Эрчүүд энэ мэдрэмжийг мэддэгүй ямар аз
жаргалтай улс вэ?” хэмээн бодож амжив. Тэгснээ ямар нэгэн зүйлээр юм дотроос нь
чангааж зулгаан, татаж гарав. “Бурхан минь, ямар их өвдөж байна аа, нөгөө мэдээ
алдуулалт яасан бэ?” Эмч тайвшруулж, “Одоохон дууслаа, тэвчээртэй бай ”- хэмээн
сануулав. Дүү минь дотроо гаслан гасалсаар,
“хэрэв дахиад л амьд байдаг юм бол эрчүүдийг бүгдийг нь үзэн ядан, хэзээ ч
тэдэнд нүүр өгөхгүй дээ, үүрд” хэмээн, шүд зуув. Өвдөлт шүдний өвчин ч биш, гар
хөл, толгой тархи, ер нь цаанаа нэг ер бусын аюултай, дотор зарсхийлгэсэн эвгүй
мэдрэмж байв. Чиний бүх дотрыг чинь эргүүлээд, нэг хүн ороод гараараа
зулгаагаад, байгаа юм шиг. Цусны эхүүн үнэр үнэртэж, дотор харанхуйлав. Багажны хусах чимээ өрөөнд тасраагүй байлаа,
сувилагчийн бээлийтэй гарыг даган нөжирсөн цус урсаж байв. Энэ бол бүсгүйн
бодлогогүй нэгэн алхам хийсний үр дүн болох хүсээгүй ургийнх нь нэгээхэн хэсэг
байв. “За боллоо бүх юм жин тан, миний охин айлтгүй хэмээн эмч, хөлсөө арчив.
Нэлээн томорсон байсан, бараг 12 долоо хоногтой…” хэмээн хоорондоо
ярьцгаав...Үүний дараа хажууд нь ухаан алдах шахам арай ядан харж суусан би
түүнийг хараад өрөвдөн хайрлаж, хоолой зангирч нулимсаа дотроо арайхийн залгин
түүнийг түшин босгоод, авч гарлаа.
Үнэхээр энэ чинь юу юм бэ? Ийм харгис зүйл байх гэж. Түүнийг ингэж хэлэх
үггүй болтлоо, дуслуулах нулимсгүй болтлоо тарчилж байхад нөгөө хайртай дуртай
гээд байсан хорвоод хосгүй сайхан залуу хаана байна? Хүүхэдтэй болчихжээ гэж
хэлэнгүүт алга болсон биз дээ?
Ингэж хэлж байгаагийн учир гэвэл ургийн бойжилтыг зогсоох хэд хэдэн арга
нь эхийн эрүүл мэнд амь насанд чиглэгдсэн сөрөг үр дагавартай байдаг байна.
Эхийн хэвлийд хүн дүрсээ олсон гурав түүнээс дээш сартай ургийг мөчлөх аргаар
хөнддөг. Мөчлөх үед дөрвөн мөч болох гар хөл, дараа нь их биеийг хэсэглэн
авдаг. Харин ургийн толгой эхийн умайгаар багтдаггүй учир бяцалж гаргадаг аж.
Энэ бүх үйлдлийг эмч хэзээ ч нүдээрээ харж хийдэггүй,зөвхөн хурууны
мэдрэмжээрээ л хийдэг. Эхийн саванд үлдсэн зарим хэсгийг халбага хэлбэрийн
багажаар хусдаг бөгөөд энэ үед эхээс их хэмжээний цус алдаж хүчтэй өвдөлтийг
мэдэрдэг байна. Соруулах аргаар үр хөндөх нь умайн хүзүүгээр нарийн гуурс
оруулж тоос соруулагчийн хүчийг 21 дахин нэмсэнтэй тэнцэх багажаар соруулж үр
хөврөлөөс юу ч үлдэхээргүй болтол нь соруулдаг. Үүнд зөвхөн хөврөл устгагдах
бус эхийн зарим эд эрхтэн ч сорогдох аюултай.
Охид бүсгүйчүүд эм болон ургамал ууж үр зулбуулах нь элбэг. Харин энэ
арга нь алтан нарыг харж аав ээжээсээ хайрыг мэдрэхийг хүссэн бяцхан хүүхдээ
өлсгөн хөнөөж буй хэрэг юм. Эхийн хэвлийгээс дамжих хоол,ус зэргийг тэрхүү эм
ургамал нь хаадаг аж. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хувь хүнээс үр зулбуулах
чанаргүй эм хэрэглэж, хохирох явдал нэлээн нэмэгдсэн байна. Хэзээ хаана
үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй зулбуулах эмийг “Нарантуул зах”-д 15000-30000 худалддаг. Энэ эмийг хэрэглэхдээ эмэгтэйчүүд
хүний хараанаас зайдуу байхдаа хэрэглэдэг нь нотлогдсон бөгөөд их хэмжээний
өвдөлт цус алдалтыг эмчийн хяналтаас гадуур байх үед авах учир хор хохирол их
дагуулдаг аж. Мөн тэвнэ шиг том зүүгээр давсны хүчлийг тарих явдал байх ба энэ
нь үр хөврөлийг түлэх замаар ургийн хөгжлийг зогсоодог. Анхны ургаа тээж буй
жирэмсэн эхийн умай тэрхүү хүчилд түлэгдэн дахин үртэй болох боломжоо алддаг.
Хорвоо дээр эмэгтэй хүн болж төрсөн хэн ч бай ээж ээ гэж дуудуулахыг хүсдэг.
Гэтэл хэзээ ч эх болох боломжгүй болно гэдэг дэндүү эмгэнэлтэй. Өнөөдөр
нийслэлд 300 гаруй эмнэлэг байх ба үүнээс зөвхөн 10 орчим
нь үр хөндөлтийг хийх зөвшөөрөл буюу батламжтай байдаг. Зөвхөн батламжтай эмнэлэг
л үр хөндөх эрхтэй байтал хууль бус нууцаар үйлдэх эмнэлгүүд олон. Аль ч
эмнэлэг нь үр хөндөлтийг -50000-200000 ийн хоорондох тарифаар үйлчилдэг. Энэ төлбөр ийм хямд байгаа нь айдас
дагуулсан үр хөндөлтийг өөгшүүлж байна гэлтэй. Энэ төлбөрийг нэмсэнээрээ олон
хүний амийг аврах болов уу.
борт хийлгэх гэсэн охид бүсгүйчүүдийн тоо жилээс жилд өсөж оочер
дарааллыг бий болгох бөгөөд нэг үр хөндөлтийг 20-30 хан минутад хийх эмч, тэр
бүр хөндөх багажийг ариутгаж цэвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс бохир багажаар
дамжин халдварт өвчин бүр цаашлаад ХДХВ тусах магадлалтай. Үр хөндөлтийн бас
нэгэн аймшигт үр дагавар нь савны амсрын цооролт урагдалт, хөхний хорт хавдар
байдаг. Энэ нь эхийн сэтгэл санаанд нөлөөлж ганцаардмал, зожиг, аймхай, амиа
хорлохыг завдах хүртэл гутранги байдалд оруулдаг байна. Хүүхэд хүний амьдралд
аз жаргал, хүсэл тэмүүлэл амьдралын бэрхшээл бүрийн өмнө зоригтойгоор зогсож
чадах хүч тэнхээг өгдөг. Би аав болж чадахгүй гэж өөдгүй хулчгар зан гаргасан
залуугийн нэгэн адил хэвлийд тээх үрдээ буруу өгч хариуцлагаас бултах нь
ирээдүйд хүүхэддээ төдийгүй өөртөө аймшиг дагуулна.
Хүн болж төрнө гэдэг ширхэг зүүний үзүүр дээр нэг ширхэг арвайн үр
тогтохтой адил хэцүү замыг туулан байж хөврөл бий болдог хэмээн хүмүүс ярьдаг. Гэвч тэр их хувь заяагаар
ирсэн бяцхан үрдээ хорвоод мэндэх боломжийг олгож болохгүй гэж үү.Би тэр
аймшигт явдал өнгөрснөөс хойш охиноо харан өөрийгөө энэ сонголтын өмнө
зогсохдоо зөв алхамыг хийсэндээ ямар их баяралдаг гээч.Охиноо үнсээд тэврэх үед
миний нүд яг л тэнгэрт гялалзах одод шиг л гялтганадаг.
Эрүүл үр удам /зохиомжийн хэсгээс/
Энэ явдал надад яг 2 сарын өмнө тохиолдсон юм.Хамгийн том алдаа бас хамгийн том сургамжыг надад дагуулж ирсэн миний бараан түүх.
... Надад найзуудтайгаа утаагаар нь тоглож,амандаа янжуур зууж,өөрийгөө зугаацуулан ухаанаа алдатлаа ууж,наргих сайхан байсан.Хүссэн бүхнээ хийж хөгжилдөх нь ганц л амьдрах амьдралдаа өөрийгөө баясгах арга мэт санагдаж,хүн төрөхөө алдаж байгаагаа ч ухааралгүй өдөр хоногийг өнгөрөөж байлаа.Хуурамч хайраар хэн нэгэнээр хайрлуулж,хайртай болж тоглож нэг нэгнийгээ зугаацуулах ч бас сайхан байсан.Гэвч энэ амьдралын гашуун тоглоомонд шунах тусам ,утга учиргүй цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдэхэд өмнө нь байсан би гэх хүн үгүй болсон байлаа.Би хэн болсон бэ гэж үү? Би би би...Лонхон дотор орсон хоригдол,утаанд мансуурсан хар тамхичин бас хүүхэд тээж яваа дохтой эмэгтэй болж хувирсанаа ,тэр эмчийн өрөөний цонхны тусгалаас олж харсан юм.Хайртай гэсэн залуу минь өөрийнхөө бяцхан үрийг,өвчтэйгөө хамт үүрд үлдээгээд өөрөө энэ хорвоог аль хэдийн орхижээ.
Дэргэд минь зогсох тэр л түүхийн эздүүд лонхны ёроолоос хөлнөөс минь чангааж,би сүүлийн хүчээ шавхан өөрийгөө өөр дээрээ авчирсан ч дэндүү оройтсон бололтой.
...Хаа сайгүй хүмүүс холхиж,хүүхэд уйлж,эм тарианы эхүүн үнэр хамар цоргиж дотор муухайруулна.Хажуухан талын дэлгэцэнд ,хүн дүрийг олж ч амжаагүй бурханы бүтээл ТҮГ ТҮГ зохилох зүрхнийхээ чимээгээр "ээжээ намайг авраач" гэж гуйх шиг.Аль хэдийн юу болоод байгааг ойлгосон ч юм шиг.Арга ч үгүй биздээ биенээс минь биеэ ургуулж байгаа болохоор бодлыг минь уншж байгаа юм шиг л мэдэж байгаа.Зүгээр л сүүлчийн найдвар үлдсэн эсэхийг мэдэхийг хүссэн хэрэг.
Эмнэлэгийн ханыг даган,модон сандлан дээр дугаарлан суусан бүсгүйчүүл.Тэдний нүднээс цаанаа л нэг аз жаргал мэдрэгдэх шиг.Харин би өөрийнхөө нүгэлийг,мөнгө төлснийхөө төлөө хуваалцах, тэр нэгэнд хэвлийдээ тонгочих үрийнхээ заяаг даатгаж,хамгийн харгисаар тасчин хөнөөх даалгавар өгнө.
...Уучлалт гуйх эрхээ эх болох эрхтэйгээ энэ өдөр алдсан юм.Ээж шигээ үхлээ хүлээж өрөвдөлтэйгөөр бурханаас өдөр хоногийг бүү гуйгаасайл гэсэндээ энэ сонголтыг эх хүн болсон энэ мөчид хийсэн юм шүү үр минь...
Хорвоод мэндэлж чадаагүй
Хонгорхон үр минь өршөө
Хоног тоолон хүлээсэн үү
Хайрыг минь мэдрэх гэж хэвлийн дотроо
Арван сар тээж чадаагүйд минь гомдож байна уу балчихан минь
Ахиж хэзээч ирэхгүй гэж гомдож байна уу эхдээ
Амьдрал гэдэг даваанд дунд алдаа минь чи байгаагүй ээ
Ахиад хурдан ирээрэй гэж үр чамаасаа гуйхгүй ээ
Мэндэлж ч чадаагүй залрах бурханы оронд чинь
Мөдхөн эх нь очоод бүүвэйлж өгнөө үрээ
Мэгшиж уйлалгүй ижийгээ тэнд хүлээгээрэй
Магад удаан хүлээлгэхгүйээ чамдаа санаа минь зовоод
Одод гялалзах тэнгэрээс санах бүрийдээ хараарай
Орой болгон ээж нь залбирах болноо тэнгэрт
Оч харвах үеийн тэр нэгэн үесд
Очих болноо үр дээрээ үүрд хамт байхаар
Санах бүрдээ ээждээ сар болж үзэгдээрэй
Саатан залбирах болноо тэргэл үдшийн дор
Сар арилах шөнө тэнгэрлүү шувуу болж нисээд
Сэтгэлдээ хадгалсан сүүгээ үрдээ амлуулах болноо
Ховорхон тохиох хүний энэхэн орчлонд
Хонгорхон үрээ үлдээж чадаагүйд өршөө
Хоног хоногоор хэжигдэх нас минь дуусах мөчид
Хонгорхон үр дээрээ очиж бүүвэйлж өгнөө ээж нь................................
СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүлч 2б анги М.Пүрвээ
Sunday, June 11, 2017
Subscribe to:
Posts (Atom)